Нийслэлийн иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлт хэрэгцээг хангах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний цагийг уртасгаж, шөнийн автобуснууд тогтмол явж байна. Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлснээр, оройн 22:00 цагаас шөнийн 02:00 цаг хүртэл нийт дөрвөн чиглэлд долоон автобус иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Шөнийн тээврийн үйлчилгээ нь хотын гол цэгүүдийг холбосон дараах маршрутуудаар явж байна:
- ШҮ:1: 5 шар-Офицеруудын ордон.
- ШҮ:2: Сүхбаатарын талбай-Нисэх.
- ШҮ:3: Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай.
- ШҮ:4: Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ.
Зорчих тарифийн хувьд хот доторх үндсэн чиглэлүүдэд 1,000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Харин олон улсын нисэх онгоцны буудал руу явах ШҮ:4 чиглэлийн автобусанд том хүн 15,000 төгрөг, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчихоор зохицуулалт хийгджээ.
