Баасан, 2 сар 20, 2026
HomeНийгэмШинийн 3-наас ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

Шинийн 3-наас ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал огцом өөрчлөгдөж, ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас (ЦУОШГ) анхааруулж байна.

Хур тунадас болон цасан шуургын төлөв

  • Хоёрдугаар сарын 19-нд: Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно.
  • Хоёрдугаар сарын 20-нд: Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
  • Хоёрдугаар сарын 21-нд: Баруун аймгуудын нутгийн зүүн, төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгийг хамарна.
  • Хоёрдугаар сарын 22-нд: Нутгийн зүүн хагаст цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Салхины хурд ба шороон шуурга

  • 19-нд: Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор салхи ширүүснэ.
  • 20 болон 22-нд: Ихэнх нутгаар салхины хурд секундэд 18-20 метр хүрнэ.
  • 21-нд: Төв, зүүн, говийн аймгуудын нутгаар салхи зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурах аюултай байна.

Хүйтний эрч эрс чангарах температур

19-20-нд хүйтний эрч түр суларсан ч 21-ний өдрөөс нийт нутгаар температур эрс буурна:

  • Увс нуур, Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Ерөө голын хөндий: Шөнөдөө -36…-41°C, өдөртөө -26…-31°C хүрч хүйтэрнэ.
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндий: Шөнөдөө -29…-34°C, өдөртөө -22…-27°C байна.
  • Говийн бүс нутгийн өмнөд хэсэг: Шөнөдөө -15…-20°C, өдөртөө -8…-13°C хүйтэн байна.
  • Бусад нутгаар: Шөнөдөө -25…-30°C, өдөртөө -18…-23°C хүрч хүйтрэх төлөвтэй.

Иргэдэд зориулсан анхааруулга

Баяр, амралтын өдрүүдэд орон нутгийг зорих иргэдийн тоо нэмэгддэг тул дараах бэлтгэлийг хангахыг зөвлөж байна:

  • Цаг агаарын богино хугацааны мэдээллийг тухай бүрт хүлээн авч, дулаан хувцаслах.
  • Автомашин техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, бэлэн байдлыг хангах.
  • Шатахууны хангалттай нөөцтэй зорчих.
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд