Бямба, 10 сар 25, 2025
HomeUncategorizedШатахууны хомсдолд шийдэл: БНХАУ-аас АИ-92-г хоёр дахин нэмэх хэлцэл!

Шатахууны хомсдолд шийдэл: БНХАУ-аас АИ-92-г хоёр дахин нэмэх хэлцэл!

Шатахууны хомсдол иргэдийг бухимдуулж байна

Шатахууны дутагдлаас болж иргэд оочирч, хэдэн цаг зарцуулж, уур бухимдалтай байгаа. Салбарын сайд өчигдөр үдээс хойш /2025:10:20/ нийлүүлэлт хэвийн болно гэж мэдэгдсэн ч өнөөдөр өглөө иргэд шатахуун авч, нөөцлөнө гэсэн хандлагаас болж дахин хомсдол үүсээд байна. Үүний улмаас шатахууны нийлүүлэлттэй холбоотойгоор дахин мэдээлэл өгчээ.

Сайдын мэдэгдэл: Импортлогчтой хамтран ажиллаж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам шатахууны хангамжтай холбоотой үүсээд байгаа хүндрэлийг арилгах чиглэлээр импортлогч аж ахуй нэгжүүдтэйгээ нягт хамтран ажиллаж байна.

Бидний гол импортлогч орон ОХУ-ын дотоодын нөхцөл байдал хүнд байгаагаас нэмэлт импортын боломж тааруу байгаа юм. Энэ хүрээнд бид орж ирж байгаа бүтээгдэхүүнийг аль болох оновчтой хуваарилах, нөөцийг бүрдүүлэх, тээврийн асуудлыг шуурхай шийдэх зэргээр ОХУ-ын талтай тасралтгүй хамтран ажиллаж байна.

Манай улс түлш шатахууны хувьд 100 хувь хөрш орнуудаас импортолдог. Хөрш орнуудын дотоод нөхцөл байдлаас шалтгаалан манай дотоод хангалтад өөрчлөлт ордог.

АИ-92-ийн нийлүүлэлт: ОХУ, БНХАУ-ын нөхцөл

АИ-92 автобензиний аравдугаар сарын ОХУ-аас авах импортын захиалга өмнөх жилүүдийнхээс багагүй хэмжээнд хийгдсэн, БНХАУ-аас өмнөхөөс илүү хэмжээтэй захиалж татан авалт хийж байгаа ч хүндрэлтэй байдал бүр мөсөн арилахгүй байна. Жил ирэх бүр хэрэглээ нэмэгдэж байгаа нь нөөц бүрдүүлэх сав багатай манай улсын хэрэглээнд жил бүр дарамт үүсгээд байдаг.

Мөн АҮЭБ-ийн яам болон ААН-үүдээс хамтран байгуулсан ажлын хэсэг БНХАУ-ын экспортлогч компанитай уулзахаар Бээжин хотруу явж байгаа.

Евро-5 стандартын АИ-92 автобензинийг БНХАУ-аас авах хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх чиглэлээр хэлцлүүдийг хийж байна. Нэмэлтээр авах боломжтой болсон.

Иргэдэд хандаж уриална

Энэ асуудлаар цаг алдалгүй Хятадын талтай тохироод нийлүүлэлтээ хийнэ. Ард иргэд маань импортоос бүрэн хамааралтай байгаа нөхцөл байдлыг ойлгож нөхцөл байдлыг хамтдаа тайвнаар даван гарахыг хүсье.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд