Мягмар, 7 сар 29, 2025
HomeОлон улсын мэдээШаолины сүмийн тэргүүнийг мөнгө завшсан хэргээр санваараас нь чөлөөлөв

Шаолины сүмийн тэргүүнийг мөнгө завшсан хэргээр санваараас нь чөлөөлөв

Хятадын эрх баригчид Шаолины сүмийн тэргүүн Ши Юнсинийг сүмийн хөрөнгийг шамшигдуулсан болон ёс зүйн зөрчил гаргасан хэргээр мөрдөн шалгаж эхэлсэн тухай Mongolnews24.com мэдээлжээ. Уг хэрэгт холбогдуулан түүнийг санваараас нь албан ёсоор чөлөөлсөн байна.

Bloomberg-ийн мэдээлснээр, Ши Юнсинь сүмийн өмчийг хууль бусаар өөртөө зориулан ашигласан бөгөөд буддын сахил санваарыг зөрчсөн олон үйлдэл гаргасан байна. Тухайлбал, тэрээр хэд хэдэн эмэгтэйтэй урт хугацааны харилцаатай байсан төдийгүй, гэрлээгүй байхад нь хүүхдүүд төрүүлсэн гэж мэдээлжээ.

Энэ нь анхны дуулиан биш. 2015 болон 2017 онд ч мөн адил Ши Юнсиний зарим шавь нар түүнийг бэлгийн дарамт үзүүлсэн болон авлига авсан хэрэгт буруутгаж байсан ч тухайн үед Хэнань мужийн эрх баригчид хангалттай нотлох баримт байхгүй гэж үзэн зарим буруутгалыг хэрэгсэхгүй болгож байв.

Өмнө нь Шаолины тулааны урлагийн мастер Ши Янди сүмийн амьдралын талаар YouTube-ийн влогер Hafu Go-д ярилцлага өгөхдөө, Шаолины лам нарын өдөр тутмын амьдрал болон сүмийн үүсэл гарлын тухай хуваалцсан.

Шаолины сүм МЭ V зуунаас хойш оршин тогтнож ирсэн бөгөөд чань-буддизм болон тулааны урлагийн (кунфу, ушу) эх үүсвэр болсон түүхтэй.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд