Баасан, 10 сар 3, 2025
HomeШоу бизнес“ШАЛЗ” уран сайхны кино аравдугаар сарын 10-нд нээлтээ хийнэ

“ШАЛЗ” уран сайхны кино аравдугаар сарын 10-нд нээлтээ хийнэ

“17” продакшны найм дахь бүтээл болох “ШАЛЗ” уран сайхны киноны зураг авалт өнгөрсөн оны есдүгээр сараас арван хоёрдугаар сар хүртэл үргэлжилсэн бөгөөд өдгөө үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Тулаант, адал явдалт төрлийн энэ киног найруулагч, жүжигчин Б.Амарсайхан найруулж, өөрөө гол дүрийг бүтээсэн байна. Киноны албан ёсны нээлт 2025 оны аравдугаар сарын 10-нд болох аж.

Б.Амарсайханы бүтээлийн замнал

Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан өмнө нь олон амжилттай уран бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон нэгэн. Түүний тоглосон болон найруулсан уран бүтээлүүдээс дурдвал:

  • “Тавилан”
  • “Удирдагч”
  • “Уулын хөх сүүдэр”
  • “Боолын гэрээ”
  • “Цасан охин”
  • “Бодлын хулгайч”
  • “Аравт”
  • “Үргээлэг”, “Үргээлэг-2”
  • “Итгэл”
  • “Mongolian Connection”
  • “Under the Turquoise Sky”
  • “Хохирогч”
  • “Эргэж ирэхгүй намар”
  • “Монгол”
  • “Орлон тоглогч”

Сүүлийн гурван жилийн хугацаанд тэрбээр “Хохирогч” олон ангит киногоороо үзэгчдийг дэлгэцийн өмнө уяруулж, “Эргэж ирэхгүй намар” киногоороо эх орноо “Оскар”-ын наадамд төлөөлөн оролцсон. Түүнчлэн өнгөрсөн жил “Орлон тоглогч” олон ангит киног олны хүртээл болгосон юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд