Ням, 4 сар 20, 2025
HomeСпортШ.Энхийн-Одын "Utah Utes" хасагдах шатны эхний тоглолтод ялагдлаа

Ш.Энхийн-Одын “Utah Utes” хасагдах шатны эхний тоглолтод ялагдлаа

Хойд Америкийн оюутны сагсан бөмбөгийн лиг (NCAA)-ийн Big 12 бүсийн хасагдах шатны эхний тойргийн тоглолтууд эхэллээ. Ш.Энхийн-Одын тоглож буй “Utah Utes” баг хасагдах шатны эхний даваанд өрсөлдөгчөө давж чадсангүй.

Ютагийн баг улиралын турш 16 хожил, 16 ялагдалтайгаар бүсдээ 11-д эрэмбэлэгдэж байсан бол “UCF Knights” (17 хожил, 15 ялагдал) багтай тулгарсан. Тоглолтыг 21:9-ийн харьцаагаар давуу эхлүүлсэн ч хоёрдугаар хагаст UCF илт сэргэсэн тоглолт үзүүлж, 24:3-аар давамгайлан 87:72-оор ялалт байгууллаа.

UCF баг ийнхүү дараагийн шатанд чансааны 6-д бичигдэж буй Канзастай өрсөлдөхөөр боллоо.

Ш.Энхийн-Одын үзүүлэлт

  • 28 минут тоглож
  • 6 оноо,
  • 6 самбараас бөмбөг авалт,
  • 4 оновчтой дамжуулалт гүйцэтгэв.

Тэрбээр энэ улиралдаа 31 тоглолтод оролцож, 27 удаа гараанд гарсан бөгөөд дунджаар 7.5 оноо, 3.3 самбараас бөмбөг авч, 2.7 оновчтой дамжуулалт өгчээ.

Юта багийн шинэ дасгалжуулагч

Ютагийн баг энэ сарын эхээр Алекс Женсенийг ахлах дасгалжуулагчаар томилсон. Тэрээр 1998 оны “March Madness” тэмцээнд Юта багийг хагас шигшээд шалгаруулсан гол тоглогчдын нэг байсан бөгөөд NBA-гийн “Даллас Маверикс” багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байв.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд