Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэмСЭРЭМЖЛҮҮЛЭГ: 4-р сарын 10, 11-нд нийт нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 4-р сарын 10, 11-нд нийт нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурна

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр энэ сарын 10, 11-нд буюу маргааш болон нөгөөдөр Монгол орны ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурах тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хүчтэй салхи, цаг агаарын эрс өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Цасан шуурга болох нутгууд:

  • 4-р сарын 10-ны өдөр
    • Завханы зүүн хэсэг
    • Хөвсгөлийн өмнөд
    • Дархан-Уул
    • Эрдэнэт
    • Булган
    • Сэлэнгэ
    • Төв аймгийн баруун хойд хэсэг
  • 4-р сарын 10-11-нд шилжих шөнө
    • Төв
    • Дундговь
    • Хэнтий
    • Дорнодын хойд хэсэг
  • 4-р сарын 11-ний өдөр
    • Хэнтий
    • Дорнод
    • Сүхбаатар
    • Дорноговь

Хүчтэй салхи, шороон шуурга болох нутгууд:

  • 4-р сарын 10-ны өдөр
    • Завханы хойд, зүүн
    • Архангайн хойд
    • Булганы өмнөд
    • Төв аймгийн баруун хэсэг
  • 4-р сарын 10-11-нд шилжих шөнө
    • Баянхонгор
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Дундговь
  • 4-р сарын 11-ний өдөр
    • Өмнөговь
    • Дундговь
    • Дорноговь
    • Сүхбаатар

Салхины хүч: секундэд 18–20 м/с, зарим газраар 24 м/с-ийг давах тул шороон шуурга үүсэх эрсдэл өндөр байна.

Иргэдэд өгөх зөвлөмж:

  • Алс хол замд гарахаас зайлсхийх
  • Салхитай, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах
  • Малчид малаа бэлчээрт бүү гаргах
  • Цаг агаарын мэдээг тогтмол хянах, эмзэг бүлгийнхэнд анхаарал хандуулах

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд