Даваа, 6 сар 30, 2025
HomeНийгэмСЭРЭМЖЛҮҮЛЭГ: 30 хэм давж халж, сарын сүүлээр аадар бороо орох төлөвтэй байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 30 хэм давж халж, сарын сүүлээр аадар бороо орох төлөвтэй байна

Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өнөөдөр (2025.06.19) цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэлээ.

Үндсэн онцлох зүйлс:

  • Ойрын өдрүүдэд агаарын хэм 30 хэмээс дээш хална. Энэ байдал сар дуустал үргэлжлэх төлөвтэй байгаа тул иргэдийг халуунд болгоомжтой байхыг анхааруулав.
  • 2025 оны зургадугаар сарын 18-наас есдүгээр сарын 28 хүртэл хугацаанд голын усны ослоос сэргийлэх зорилгоор завьт болон хөдөлгөөнт эргүүлийг Улаанбаатар хотын Туул гол дагуу 9 чиглэлд 7 мартушаар ажиллуулах төлөвлөгөөтэй байна.
  • Сарын сүүлээр их хэмжээний усархаг бороо орох магадлал өндөр байгаа тул үерийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байна. Тухайлбал, хөрсний ус шингээх чадвар муудаж, гэнэтийн үер үүсэх аюултай.
  • Онцгой байдлын байгууллагууд үерийн ам, уулын ус буух магадлалтай газруудад амьдарч буй айл өрх, байгууллагуудад албан мэдэгдэл хүргүүлэн нүүлгэн шилжүүлэх ажил зохион байгуулах бэлтгэлтэй байгаа талаар мэдээлэв.

Анхааруулга:

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэргэжилтэн Б.Жаргалан: “Нийслэлчүүд анхааралтай байх хэрэгтэй. Сүүлийн өдрүүдэд 30 хэмээс давсан халалт үргэлжилнэ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхэлсэн тул эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүйгээр гол ус руу явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Хур тунадасны хувьд, найм болон есдүгээр сард төвийн бүсийн өмнөд хэсэг, говийн нутгаар бороо ихтэй байх төлөв гарсан.”

Усны ослын талаарх өмнөх жилийн тоон үзүүлэлт:

  • 355 удаагийн дуудлага хүлээн авч, ослын үед нийт 2989 мэргэжлийн алба хаагч, 538 техник хэрэгсэлтэй ажилласан байна.
  • Энэ жил мөн л хүн ам ихээр төвлөрдөг гол, нуур, цөөрмийн эрэг орчмоор завьт эргүүл байршуулж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
Холбоотой нийтлэлүүд

1 COMMENT

  1. Энэ халуунд гадаа ажиллах хэцүү шүү, бүгд сэрэмжтэй байгаарай!

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд