Баасан, 7 сар 4, 2025
HomeСпортSenzu — зургадугаар сарын шилдэг тоглогчоор тодров

Senzu — зургадугаар сарын шилдэг тоглогчоор тодров

The MongolZ багийн гишүүн Азбаяр “Senzu” Мөнхболд нь олон улсын HLTV сайтын санал асуулгаар 2025 оны зургаадугаар сарын шилдэг тоглогчоор шалгарлаа.

Тэрбээр нийт санал өгсөн хэрэглэгчдийн 44.8%-ийг авснаар францын домогт тоглогч Матье “ZywOo” Эрбог 0.7 хувийн зөрүүгээр ялжээ. ZywOo нийт 44.1%, харин гуравдугаар байрт Финландын “FaZe” багийн гишүүн Робин “ropz” Коол 6%-тайгаар бичигдэв.

BLAST.tv Austin Major дээрх амжилт нь шийдвэрлэв

Senzu-г энэ удаагийн санал асуулгын ялагчаар тодруулах гол шалтгаан нь BLAST.tv Austin Major 2025 тэмцээний үеэрх гайхамшигтай тоглолт байв. The MongolZ баг энэ тэмцээнд хагас шигшээд шалгарч, Ази тивийн CS-ийн түүхэн дэх хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн юм.

Senzu бүх шатанд тогтмол өндөр түвшний үзүүлэлттэй тоглосон бөгөөд тус тэмцээнийг 1.17 гэсэн хоёрдугаар өндөр үнэлгээтэй дуусгасан. Энэ нь түүнийг дэлхийн шилдэг тоглогчдын эгнээнд оруулсан юм.

The MongolZ — Монголын бахархал

2013 онд байгуулагдсан The MongolZ баг 2022 оноос CS:GO-гийн шинэ хувилбар болох CS2 дээр тоглож эхэлсэн. Тус баг өнгөрсөн сард IEM Dallas 2025 тэмцээнд 3–4-р байр, харин BLAST.tv Austin Major 2025 дээр 2-р байрт шалгарсан нь дэлхий нийтэд Монголын CS багийн чадварыг харууллаа.

Тэмцээн нь 6-р сарын 3-22-ны хооронд АНУ-ын Остин хотноо зохион байгуулагдсан бөгөөд нийт 1.25 сая ам.долларын шагналын сантай байв.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд