Баасан, 1 сар 9, 2026
HomeСпортSenzu Украины “NaVi” багт нэгдэх үү?

Senzu Украины “NaVi” багт нэгдэх үү?

Цахим спортын “The MongolZ” баг 19 настай М.Азбаяр буюу “Senzu”-гийн олон улсын багт шилжих эсэх асуудал дээр одоогоор тодорхой хаалт хийхгүй, бусад багуудын санал, хэлэлцээрт нээлттэй байлгахаар болсон талаар мэдээлжээ. Энэ үйл явцыг тэд “ULTI Agency” агентлагт хариуцуулж, тамирчдын төлөөлөл болон боломжит хэлцлийг зохион байгуулах чиглэлээр ажиллуулахаар болсон байна.

“Senzu” өнгөрсөн оны аравдугаар сараас хойш багийн тоглолтуудад идэвхтэй оролцоогүй байсан ч HLTV-ийн энэ жилийн шилдэг 20 тоглогчийн жагсаалтад 13 дугаарт эрэмбэлэгдсэн нь түүний ур чадвар, үнэлэмж өндөр хэвээр байгааг харуулж байна. Тэрбээр багийн хамтаар өнгөрсөн жил цахим спортын ДАШТ-д түрүүлж, мөн гурван тэмцээнд медалийн бүсэд багтан өндөр амжилт үзүүлсэн билээ.

Шинэ оны босгон дээр “The MongolZ” бүрэлдэхүүндээ У.Анарбилэг буюу “cobrazera”-г нэгтгэснээ албан ёсоор зарласан нь багийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлт үргэлжилж байгааг илтгэнэ. Үүний зэрэгцээ эх сурвалжуудын мэдээллээр “Senzu” мэргэжлийн замналаа олон улсын түвшинд үргэлжлүүлэх сонирхолтой байгаа бөгөөд түүнийг Украины “NaVi” багтай нэр холбон ярих болжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд