Дэлхийн шилдэг 20 тоглогчийн чансааны 13 дугаарт бичигдээд буй Senzu-ийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 1.5–2 сая ам.доллар, өөрөөр хэлбэл 5–7 тэрбум төгрөг хүрч магадгүй гэж цахим спорт сонирхогчид болон судлаачид таамаглажээ.
Түүнийг багтаа нэгтгэх сонирхол өндөр байгаа бөгөөд одоо ч өрсөлдөөн идэвхтэй үргэлжилж байна. Эх сурвалжуудын өгүүлснээр Senzu олон улсын багт тоглож, мэргэжлийн замналаа дараагийн түвшинд үргэлжлүүлэх хүсэлтэй бөгөөд тоглолтод богино хугацаанд шууд эргэн ороход бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
19 настай тоглогч өнгөрсөн аравдугаар сараас хойш албан ёсны тоглолтод оролцоогүй. Тухайн үед түүнийг “тоглогчид болон удирдлагын хооронд нухацтай хэлэлцсэний эцэст” гэнэтийн байдлаар сэлгээнд шилжүүлсэн билээ.
Хэдийгээр улирлын төгсгөлийн шийдвэрлэх тоглолтууд, тэр дундаа Будапештийн Major тэмцээнд оролцоогүй ч оны шилдэг 20 тоглогчийн жагсаалтад 13-р байрт шалгарсан нь түүний жилийн эхний есөн сарын турш багтаа үзүүлсэн нөлөө, тогтвортой үзүүлэлтийг тодорхой харуулж байна. Тэр хугацаанд олон улсын 1xBet компанийн албан ёсны түнш The MongolZ Esports World Cup-ын аварга болж, мөн Austin Major-ийг багтаасан бусад гурван тэмцээнд дэд байр эзэлсэн амжилтыг үзүүлжээ.
