Сагсан бөмбөгийн “Selenge Bodons” баг өнөөдөр Хятадын Дунгуань хотод болж буй “FIBA 3×3 Dongguan Challenger” тэмцээний урьдчилсан шатны хоёр тоглолтоо амжилттай өндөрлүүллээ.
Эхний тоглолтод тэд Испанийн “Valencia” багийг О.Тулгын шийдвэрлэх мөчийн базер шидэлтээр 20:18-аар ялсан бол дараагийн тоглолтдоо Сингапурын “Singapore” багийг 21:18-аар буулган авсан байна.
Эдгээр хожлын дүнд “Selenge Bodons” баг хэсгээсээ нэгдүгээр байр эзлэх боломжтой болж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ бататгах ойрхон байна.

Сэлэнгэ Бодонс Испани, Сингапурын багийг ялсан нь үнэхээр гайхалтай амжилт байна
Тоглолтын чухал мөчүүдийн талаар дэлгэрэнгүй бичсэн бол бүр сонирхолтой байхсан