Пүрэв, 7 сар 10, 2025
HomeОсол хэрэгСэлэнгэ аймагт гарсан түймрийн голомтод 406 хүн ажиллаж байна

Сэлэнгэ аймагт гарсан түймрийн голомтод 406 хүн ажиллаж байна

2025 оны 7-р сарын 10-ны өдрийн 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд Сэлэнгэ аймагт нийт 11 ойн түймэр бүртгэгдээд байна. Эдгээрээс 9 түймэр цурамд орсон бол үлдсэн 2 түймрийн унтраах ажиллагаа үргэлжилж байна.

Цурамд оруулсан түймрийн байршлууд:

  • Мандал сум: Сэртэнгийн ам, Бугат уул, Харгантын хушуу, Бага харгант
  • Ерөө сум: Могойн гол, Нугар салаа, Асгатын ам
  • Хүдэр сум: Шоргоолжны хадтай хошуу
  • Цагааннуур сум: Баруун голын эх

Харин Ерөө суманд гарсан 2 түймэр одоогоор бүрэн унтраагдаагүй бөгөөд Онцгой байдлын алба хаагчид галын голомтод ажиллаж байна.

Түймрийн голомтод ажиллаж буй бүрэлдэхүүн:

  • Онцгой байдлын ерөнхий газар болон орон нутгийн алба хаагчид – 275 хүн, 13 автомашин
  • Орон нутгийн мэргэжлийн ангиуд – 131 хүн, 23 автомашин, 2 мотоцикл
  • Нийт: 406 хүн, 36 автомашин, 2 мотоцикл

Онцгой байдлын алба хаагчид болон орон нутгийн мэргэжлийн ангиуд хамтран ойн түймрийг бүрэн унтраахаар шөнийн цагаар ч ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа талаар мэдээлэв.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд