Пүрэв, 1 сар 15, 2026
HomeСпортСэлэнгэ аймагт "Аймгийн начин" цолтой хүчтэнүүд зодоглоно

Сэлэнгэ аймагт “Аймгийн начин” цолтой хүчтэнүүд зодоглоно

Сэлэнгэ аймгийн Үндэсний бөхийн холбооноос санаачлан зөвхөн “Аймгийн начин” цолтой бөхчүүдэд зориулсан нэгэн онцгой барилдааныг зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээ нь тус цолтой бөхчүүдийн чансааг тогтоож, Сэлэнгэ нутгийн дэвжээг чимэх томоохон үйл явдал болох юм.

Тус барилдаан 2026 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр 13:00 цагаас эхлэхээр товлогджээ. Хүчит бөхчүүд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Биеийн тамир спортын газрын зааланд хуран цуглаж, уран мэхээ уралдуулах болно.

Тэмцээний бай шагнал болон урамшуулал:

  • Түрүү бөх: 3,000,000 төгрөг
  • Үзүүр бөх: 2,000,000 төгрөг
  • Их шөвөг: 2,000,000 төгрөг
  • Бага шөвөг: 1,000,000 төгрөг
  • 16-д шалгарвал: 200,000 төгрөг
  • 32-т шалгарвал: 100,000 төгрөг
  • 64-т шалгарвал: 50,000 төгрөг

Энэхүү барилдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат, “Аймгийн алдарт уяач” Бүжинлхамын Болдбаатар ажиллаж байна. Түүнчлэн Баянгол сумын ЗДТГ болон сумын Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа бөгөөд холбогдох мэдээллийг 8801-8870 дугаарын утсаар лавлаж болно.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд