Холливудын алдартай хосууд болох Селена Гомес болон хөгжмийн продюсер Бенни Бланко нар подкастад хамтдаа зочилж, хувийн амьдралынхаа сонирхолтой агшнуудаас хуваалцлаа. Өмнөх дугаарт Беннигийн хөл олны шүүмжлэлд өртөөд байсан бол энэ удаад Селена нөхрийнхөө хөлийг үнсэж, хацраа наан энхрийлсэн нь сошиал ертөнцөд жинхэнэ “тэсрэлт” болсон юм.
Подкастын үеэр онцолсон зүйлс:
- Харилцааны үнэ цэн: Селена Гомес одоогийн харилцаагаа өөрийн амьдралд тохиосон “хамгийн агуу зүйлсийн нэг” бөгөөд маш “эрүүл” харилцаа хэмээн тодотгожээ. Энэ нь түүнийг шүүмжилдэг “токсик” фенүүдэд өгсөн хариулт гэж үзэгчид дүгнэж байна.
- Беннигийн байр суурь: Бенни эхнэрийнхээ бие даасан байдал, мэргэжлийн хандлагыг маш их хүндэлдэг тул олны өмнө хэт дотно байхаас аль болох зайлсхийдэг ч дотроо үргэлж тэвэрч, үнсэхийг хүсдэг тухайгаа хуваалцжээ.
- Сэтгэцийн эрүүл мэнд: Хосууд Селенагийн “хоёр туйлт сэтгэцийн эмгэг” (bipolar disorder) хөдлөх үеүдэд бие биедээ хэрхэн тулгуур болж, хамтдаа даван туулдаг тухайгаа илэн далангүй ярьсан нь сонсогчдоос өндөр үнэлгээ авсан юм.

Селена Гомесын энэхүү үйлдэл нь түүнийг өөртөө болон нөхөртөө хичнээн итгэлтэй байгааг харуулсан явдал боллоо. Тэдний харилцаа Холливудын хамгийн их ярианы сэдэв болдог хосуудын нэг хэвээр байна.
