Даваа, 6 сар 30, 2025
HomeСпортСанширо Мүрао: ДАШТ-д түрүүлэхгүй бол олимпын аварга болж чадахгүй

Санширо Мүрао: ДАШТ-д түрүүлэхгүй бол олимпын аварга болж чадахгүй

Жүдо бөхийн 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод зохион байгуулагдаж байна. Өчигдөр буюу зургаадугаар сарын 19-нд эрэгтэй, эмэгтэй хүнд жингийн ангиллын ганцаарчилсан барилдаанууд явагдаж, дууссан бол өнөөдөр холимог багийн төрөл барилдаанаар тэмцээн бүрэн өндөрлөнө.

Ганцаарчилсан төрлийн дүн:
Япон улс: 6 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр тэргүүлэв.

Олон улсын жүдогийн холбооны баг удаах байрт бичигдэв.

Итали, Гүрж, Франц — эхний тавд багтав.

Монгол Улс: К.Ёолк, Б.Ганхайч нар хүрэл медаль хүртэж, 15 дугаар байрт шалгарав.

Санширо Мүрао: Дэлхийн аваргад түрүүлж байж олимпод амжилт гаргана
Эрэгтэйчүүдийн -90 кг-ийн жингийн аварга, Японы Санширо Мүрао тэмцээний дараа сэтгэгдлээ хуваалцахдаа:

“Би хийх ёстой зүйлсдээ л төвлөрсөн. Энэ удаагийн дэлхийн аваргад би юу ч болсон түрүүлэхийг хүссэн. Үүн шиг том дэвжээн дээр түрүүлж чадахгүй бол Лос Анжелесын олимпод түрүүлж чадахгүй гэж бодон өөрийгөө дарамтанд оруулж байлаа. Би хамгийн сайн барилдаанаа гаргасан” гэжээ.

Шихо Танака: Эргэн ирж, ялалт байгууллаа
Эмэгтэйчүүдийн -70 кг-ийн жинд түрүүлсэн Японы Шихо Танака дараах тайлбарыг өгсөн:

“Би эрчтэй, хүчтэй барилдахыг хүссэн. Тэр нь ч намайг ялалтад хөтөллөө. Би дахиж жүдогоор барилдаж чадах эсэхээ мэдэхгүй тийм хүнд байдалд байсан. Барилдаж л чадвал дэлхийн аваргад түрүүлэх болно л гэж бодож байсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Тэрбээр 2022 онд баруун өвдгөндөө ноцтой гэмтэл авч, хэсэг хугацаанд барилдааны талбайгаас хөндий байсан билээ.

Япон улсын амжилт
Япон улс 2018 оноос хойш анх удаа жүдо бөхийн ДАШТ-ээс зургаан алтан медаль хүртэж, дэлхийн спортын тавцанд дахин ноёрхлоо бататгалаа.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд