Даваа, 6 сар 9, 2025
HomeСоёл УрлагСанкт-Петербургт “Монголчуудын соёлын өв: гар бичмэл ба архивын цуглуулгууд” сэдэвт олон улсын...

Санкт-Петербургт “Монголчуудын соёлын өв: гар бичмэл ба архивын цуглуулгууд” сэдэвт олон улсын бага хурал боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2025 оны 4 дүгээр сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотноо “Монголчуудын соёлын өв: гар бичмэл ба архивын цуглуулгууд” сэдэвт Долоодугаар олон улсын бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Тус бага хурал нь 2013 оноос эхлэн хоёр жил тутам тогтмол зохион байгуулагддаг бөгөөд оролцогчдын илтгэлүүд, судалгааны үр дүн, түүхэн ач холбогдолтой баримтуудыг эмхэтгэн нийтэлсээр ирсэн уламжлалтай.

Энэ удаагийн хуралд ОХУ-ын монгол судлалын тэргүүлэгч байгууллагууд, Монгол Улс болон БНХАУ-ын Үндэсний номын сан, Чойжин ламын сүм музей, Чингис хааны музей, Богд хааны ордон музей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Эрдэнэзуу музей, МУБИС-ийн Багшийн сургууль, Хархорумын музей, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэд оролцож, чиглэл бүрээр илтгэлүүдээ танилцууллаа.

ОХУ-ын судлаач Татьяна Скрынникова “Монголын нууц товчоонд дахь ‘монг’ хэмээх үгийн утга” сэдвээр, Анна Попова “Хувь заяа ба өв” сэдвээр илтгэл тавьсан бол археологич Григорий Боровкийн “Туул голын хөндийн малтлагаар бүрдүүлсэн Эрмитажийн цуглуулга” илтгэл нь онцгой анхаарал татсан байна.

Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

  1. Санкт-Петербургт хүртэл манай соёлын өвийг хадгалж, судалж байгаа нь их сонирхолтой. Би бахархаж байна!

  2. Сайн санаачилга! Ийм хурал нь биднийг язгуур язгуураа марталгүй, хойч үедээ мэдлэгээ өвлүүлэхэд тусалдаг

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд