Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2025 оны есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд “FIBA 3×3 Sansar Challenger-2025” тэмцээн зохион байгуулагдана. Энэхүү олон улсын тэмцээнд дэлхийн шилдэг багуудын нэг болох АНУ-ын “Майами”, Сербийн “Лиман” зэрэг нийт 16 баг хүч сорино. Монгол Улсаас “Улаанбаатар ММС Энержи”, “Завхан Сайнскор”, “Дархан Би Си Эйч Найтс”, “Хархорум Монголианс”, “Баянхайрхан МИГ” гэсэн таван баг тэмцээнд оролцохоор бэлдэж байна. Тоглолтууд хүүхдийн паркт байрлах “Park 3×3 Garden” талбайд явагдах юм.