Бямба, 10 сар 4, 2025
HomeСпортС.Минжбаатар дахин гурван жилээр тэмцээнд оролцох эрхээ хасууллаа

С.Минжбаатар дахин гурван жилээр тэмцээнд оролцох эрхээ хасууллаа

Монголын пауэрлифтингийн тамирчин С.Минжбаатар эрхээ хасуулсан хугацаандаа тэмцээнд оролцсон зөрчил гаргасныхаа улмаас дахин гурван жилээр хоригдох шийтгэл хүлээлээ.

Олон улсын пауэрлифтингийн холбооны мэдээлснээр түүний эрхийг 2029 оны нэгдүгээр сарын 31 хүртэл хасчээ. Тэрбээр анх 2022 оны арванхоёрдугаар сард болсон тэмцээнд S4 ангиллын хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдож, 2026 оны нэгдүгээр сарын 31 хүртэл гурван жилээр эрхээ хасуулсан байсан.

Гэвч уг хугацаандаа дахин олон улсын чанартай тэмцээнд оролцсон нь илэрч, шийтгэл нь сунгагджээ. Харин холбоо энэ удаад яг аль тэмцээнд оролцсоныг нь тодорхой дурдаагүй байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд