Пүрэв, 3 сар 12, 2026
HomeУлс төрС.Энхболд нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв

С.Энхболд нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв

Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд болон бусад этгээдэд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлжээ. Түүнийг Эрүүл мэндийн яамны “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгийг БНСУ-ын аж ахуйн нэгжтэй хамтран завшиж, үрэгдүүлсэн байж болзошгүй хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан юм.

Прокуророос уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэг буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шүүхэд шилжүүлсэн байна. Хэрэв шүүхээс гэм буруутай гэж тогтоовол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж, таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай.

Эргэн сануулахад, Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлж байсан “Цахим эрүүл мэнд” төслийг Дэлхийн банк 19.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр болж, 2016 онд эхлүүлсэн. Төсөл хэрэгжих явцад 9.5 сая ам.долларын санхүүжилт олгогдсон ч гүйцэтгэл хангалтгүй гэж үзэн 2022 онд Дэлхийн банк төслийг зогсоож, Монгол Улсын Засгийн газраас 1.7 сая ам доллар нэхэмжилсэн нь хэргийг шалгах үндэслэл болсон байна.

Уг төслийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар С.Энхболд болон холбогдох албан тушаалтнуудыг АТГ шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны дүнд прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд