Лхагва, 10 сар 29, 2025
HomeУлс төрС.Амарсайхан Г.Занданшатарын тэргүүлж буй Засгийн газраас гарч байгаагаа мэдэгдэв

С.Амарсайхан Г.Занданшатарын тэргүүлж буй Засгийн газраас гарч байгаагаа мэдэгдэв

Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн Сайнбуянгийн Амарсайхан өнөөдөр Засгийн газрын хуралдааны үеэр Засгийн газрын гишүүний албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр энэ шийдвэрээ Г.Занданшатарын тэргүүлж буй Засгийн газрын үйл ажиллагаатай холбон тайлбарласан байна.

С.Амарсайханы мэдэгдэл

Шадар сайд С.Амарсайхан мэдэгдэлдээ:

“Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан би цаашид Г.Занданшатарын тэргүүлэн үүрэг гүйцэтгэж буй Засгийн газарт ажиллах боломжгүй гэж үзэн, Засгийн газраас гарч байгаагаа Засгийн газрын хуралдаанд албан ёсоор мэдэгдлээ. Би ард иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд төрт ёс, парламентын ардчиллын талд үргэлж бат зогсоно.
Засгийн газрын үйл ажиллагаа, төрийн бодлого нь зөвхөн эрх зүйт төрийн зарчим, иргэд олон нийтийн итгэлцэл, гадаад нэр хүнд дээр тогтдог билээ.

Гэвч өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаа нь төрт ёсны уламжлал, ардчиллын үндэс, хүний эрх, нийгмийн эрх чөлөө, цаашлаад төрийн тогтвортой байдал, эдийн засаг, нийгмийн хөгжил, засаглалын дархлааг сулруулж байна. Зарим үйл ажиллагаа нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хяналт-тэнцлийг зөрчиж, ард иргэдийн итгэлийг алдаад зогсохгүй, улс орны ирээдүйг эрсдэл рүү түлхэж байна.

Ийм нөхцөлд миний итгэл үнэмшил, зарчим, үнэт зүйлтэй нийцэхгүй учраас Засгийн газрын гишүүн, Шадар сайдын үүрэгт ажлаас татгалзаж байна.

Улс орны хөгжлийн төлөөх миний үйл хэрэг үргэлжилж, ардчиллын үнэт зүйл, ёс зүй, хариуцлагын зарчим бүхий төрийн бодлого тасралтгүй байх болно. Монголын заяа өөдөө байх болтугай.”

Түүний энэхүү мэдэгдэл нь Г.Занданшатарын Засгийн газраас анх удаа дотоодын өндөр түвшний гишүүн өөрийн санаачилгаар гарахаа илэрхийлсэн тохиолдол болж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд