Зохиолч Жоан Роулинг өөрийн залуу шидтэн Харри Поттерын тухай номоос сэдэвлэсэн шинэ цувралын талаар анх удаа тайлбар хийлээ. Тэрбээр ирээдүйн шоуны талаарх сэтгэгдлээ X нийгмийн сүлжээнд хуваалцсан байна.
60 настай Роулинг Харри, Рон, Гермионагийн дүрд шинэ жүжигчид тоглож, профессор Снеггийн дүрийг хар арьст жүжигчин бүтээх гэж буй цувралыг “тэсэж ядан хүлээж байна” гэж бичсэн нэгэн шүтэн бишрэгчид хариу өгчээ.
“Гайхалтай байх болно. Надад бүгд үнэхээр таалагдаж байна” гэж тэр бичсэн байна.
