Лхагва, 10 сар 29, 2025
HomeСоёл Урлаг“Ромео Жульетта” жүжгийг ирэх бямба гарагт дахин тоглоно

“Ромео Жульетта” жүжгийг ирэх бямба гарагт дахин тоглоно

Улсын Хүүхэд, залуучуудын театр Уильям Шекспирийн сонгодог бүтээл “Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг шинэ уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр дахин тайзнаа амилуулж байгаа билээ. Тус жүжигийг ирэх бямба гарагт, арваннэгдүгээр сарын 1-ний 16:00 цагт театрын тайзнаа дахин тоглохоор болсон байна.

Жүжгийн тухай

Үйл явдал нь Италийн үзэсгэлэнт Верона хотод өрнөнө. Эртнээс дайсагналцаж ирсэн Капулетти болон Монтекки хэмээх хоёр язгуурт гэр бүлийн хоорондын атаа хорсол, хонзонгийн сүүдэр дунд тэдний цорын ганц үрс болох Ромео, Жульетта нарын гэгээлэг хайр, гунигт хувь тавилан сүлэлдэнэ. Энэ жүжиг нь хайр ба үзэн ядалтын дундах хүний мөн чанарыг харуулсан дэлхийн сонгодог зохиолын нэг юм.

Жүжгийн уран бүтээлч бүрэлдэхүүн дараах байдлаар оролцож байна:

  • Ерөнхий найруулагч: Б.Энхээ /СТА/
  • Продюсер: Н.Ариунболд /МУГЖ/
  • Уран сайхны удирдагч: Н.Ганхуяг /УГЗ, АБ/
  • Ерөнхий зураач: Г.Ганбаатар /УГЗ/
  • Хөгжмийн зохиолч: С.Алтанзавъяа /СТА/
  • Бүжиг дэглээч: М.Нямтайван /СТА/
  • Хөдөлгөөний найруулагч: У.Эрдэнэбаяр /СТА/
  • Хувцасны зураач: Д.Хулан

Жүжгийн тасалбарыг театрын цахим хуудсаар болон кассаар худалдаалж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд