Пүрэв, 6 сар 12, 2025
HomeШоу бизнесРеппер 113-д хандсан Буриадын төв холбооны анхааруулга илгээжээ

Реппер 113-д хандсан Буриадын төв холбооны анхааруулга илгээжээ

Монголын Буриадын Төв Холбооноос реппер 113 буюу иргэн Э.Очирваань руу албан ёсны шаардлага бүхий мэдэгдэл хүргүүлсэн талаар мэдээлж байна. Энэхүү мэдэгдэл нь түүний тоглолтын үеэр Буриад ардын “Эргэлдэн наадъя” дууг гаж хэлбэрээр, садар агуулгатай үг хэллэгтэйгээр гуйвуулан дуулсан үйлдэлтэй холбогдуулан гаргажээ.

Тус холбоо нь Буриад ард түмний түүхэн соёл, уламжлал, ёс заншлыг хадгалан үлдээж, хойч үедээ өвлүүлэн дэлгэрүүлэх эрхэм зорилготойгоор ажилладаг байгууллага юм. Харин 2025 оны тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн Төв Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан “Зуны зугаа–113” хэмээх тоглолтын үеэр реппер Э.Очирваань “Эргэлдэн наадъя” хэмээх уламжлалт ёохор дууг дараах гажуудсан, зохисгүй үгтэй хувилбараар тайзнаа дуулсан байна:

Тохойн чинээ боовондоо
Тостой гондом углая аа,
Тонгойж байгаа охиных нь
Дотоожийг нь сугалъя аа.
Уруул амыг нь хөхье өө
Оройжингоо нухъя аа
Эргэлдэн наадъя аа
Элдэв янзаар шаалцъя аа

Уг үйлдэл нь Буриад ардын дууны агуулгыг илт гажуудуулж, хүүхэд, залуусын дунд садар самуун явдлыг өдөөж, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг өөгшүүлсэн бөгөөд тухайн үндэстний соёлын үнэт зүйлийг бүдүүлгээр доромжилсон гэж тус холбоо үзэж байна.

Мэдэгдэлд дараах үндэслэлээр шаардлага тавьжээ:

  • Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2 дугаар заалт
  • Соёлын тухай хуулийн 39.5 дугаар зүйл
  • Зөрчлийн тухай хуулийн 6.18.1 заалт
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Монголын Буриадын Төв Холбооноос тавьсан шаардлагууд:

  1. 5 ажлын өдрийн дотор Буриадын соёл, уламжлалыг доромжилсон үйлдэлдээ албан ёсоор уучлалт гуйх.
  2. Цаашид дээрх хэлбэрээр дууг гажуудуулан дуулж, олон нийтийн өмнө дуулахгүй, тараахгүй байхыг хатуу анхааруулах.

Хэрэв эдгээр шаардлагыг заасан хугацаанд биелүүлэхгүй тохиолдолд тус холбоо хууль хяналтын байгууллагад хандаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу дараагийн шатны арга хэмжээг авах болно гэдгээ мэдэгдэлд онцолжээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд