Ням, 8 сар 3, 2025
HomeСпортПСЖ клуб хөгжөөн дэмжигчдийн сахилгагүй үйлдлүүдээс болж 148 мянган еврогийн торгууль хүлээлээ

ПСЖ клуб хөгжөөн дэмжигчдийн сахилгагүй үйлдлүүдээс болж 148 мянган еврогийн торгууль хүлээлээ

2025 оны тавдугаар сарын 31-нд Германы Мюнхен хотноо болсон УЕФА-гийн Аваргуудын лигийн шигшээ тоглолтод Францын “Пари Сен-Жермен” (ПСЖ) клуб анх удаа түрүүлсэн ч хөгжөөн дэмжигчдийнх нь сахилга батгүй үйлдлээс үүдэн УЕФА-гаас 148 мянган еврогийн торгууль ногдуулаад байна.

Тус тоглолтын үеэр ПСЖ-ийн фанатууд талбай руу зөвшөөрөлгүй гүйн орсон, салют буудуулсан, элдэв зүйлс шидсэн, талбайн эд хогшлыг гэмтээсэн зэрэг олон зөрчил гаргасан байна. Түүнчлэн спортын ёс зүйд нийцэхгүй мэдээлэл цацсаныг ч УЕФА анхааралдаа авч, сахилгын шийтгэл оноожээ.

Тодруулбал, дараах байдлаар торгууль хүлээлгэсэн байна:

Хамгийн том торгууль болох 100 мянган еврог талбай руу орсон болон салют буудуулсан зөрчилд,

30 мянган еврог талбай руу зүйлс шидсэнтэй,

10 мянган еврог УЕФА-гийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан үйлдэлд,

8 мянган еврог эд зүйлс эвдэлсэн хохиролд тус тус оноожээ.

Түүнчлэн УЕФА дараагийн зочлон тоглолтын тасалбарыг ПСЖ-ийн хөгжөөн дэмжигчдэд зарахыг хориглосон шийдвэр гаргасан байна.

Энэ нь ПСЖ-д нэр хүндийн хувьд томоохон амжилт байсан хэдий ч сахилга батын асуудал хөндөгдсөн явдал клубт сорил болж үлдлээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд