Баасан, 10 сар 3, 2025
HomeСоёл УрлагПольш улсад зохион байгуулагдсан тенор дуучдын олон улсын тэмцээнд монгол дуучин Д.Даваасүрэн...

Польш улсад зохион байгуулагдсан тенор дуучдын олон улсын тэмцээнд монгол дуучин Д.Даваасүрэн ялалт байгуулжээ

Польш улсын Шчецин хотод байрлах Хелена Майданецийн нэрэмжит театрт энэ сарын 2-7-ны өдрүүдэд 25 дахь удаагийн “Агуу теноруудын тэмцээн” амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Энэхүү нэр хүндтэй арга хэмжээний хоёрдугаар шатанд Монгол, Польш, Испани, БНХАУ, Беларусь, БНСУ, Куба, Чех зэрэг улсуудын шилдэг тенор дуучид өрсөлдөж, ур чадвараа сорив. Тэдний дундаас ОХУ-ын Мариинскийн театрын гоцлол дуучин, монгол эрэгтэй Д.Даваасүрэн үзэгчдийн саналаар хамгийн өндөр оноо авч, энэ удаагийн тэмцээний ялагчаар тодорчээ.

Тэрбээр саяхан Мариинскийн театрын Приморскийн тайзны бүрэлдэхүүнд нэгдсэн бөгөөд 2021 онд Италийн Неаполь хотод болсон “Vincerò” олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний финалист болж байсан туршлагатай уран бүтээлч юм. Тэмцээний онцлог нь үзэгчид дуртай дуучиндаа сарнай цэцэг өгч санал өгдөг бөгөөд хамгийн олон цэцэг цуглуулсан нь ялагчаар тодордог байна. Энэ удаад нийт найман тенор өрсөлдсөн бөгөөд тэд дуурийн алдартай ари, Неаполийн дуунуудыг толилуулж, үзэгчдийг байлдан дагуулжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд