Польшийн Гадаад хэргийн яам өөрийн иргэдэд Беларусийг нэн даруй орхих, мөн энэ улсад зорчихоос татгалзахыг зөвлөлөө.
Минск дэх Польшийн ЭСЯ-ны мэдээлснээр, Беларусийн нутаг дэвсгэрт байгаа бүх иргэдийг одоо ашиглах боломжтой арилжааны болон хувийн тээврийн хэрэгслээр шуурхай гарахыг уриалжээ.
Энэ зөвлөмжийг хоёр улсын хилийн нөхцөл байдал хурцадсан болон Беларусийн эрх баригчид Польшийн иргэдийг дур мэдэн баривчилж буйтай холбон тайлбарласан байна.