Ням, 4 сар 20, 2025
HomeНийгэм“Playtime Festival 2025” тасалбарын хөнгөлөлтийг сунгалаа

“Playtime Festival 2025” тасалбарын хөнгөлөлтийг сунгалаа

Азийн тэргүүлэх хөгжмийн наадам болох “Playtime Festival 2025” энэ жил долдугаар сарын 3-6-ны хооронд “Плэйтайм” хүрээлэнд зохион байгуулагдана.

Наадмын эхний Line-up буюу оролцох уран бүтээлчдийн нэрс 2025 оны 2-р сарын 27-нд албан ёсоор зарлагдсан бөгөөд “Advance” хөнгөлөлттэй тасалбарын борлуулалт түр хугацаанд эхэлсэн. Гэвч сар шинийн баярын өдрүүд давхацсан тул үзэгчдийн хүсэлтийг харгалзан 3-р сарын 10-наас 3-р сарын 24-ний 18:00 цаг хүртэл сунгахаар болсон байна.

Наадмын 8 тайзан дээр 104 хамтлаг, уран бүтээлч оролцоно

Энэ жилийн Playtime Festival 2025 наадамд үндсэн найман тайзнаа гадаадын 37, дотоодын 67 уран бүтээлч, хамтлаг уран бүтээлээ толилуулах юм. Тайзнууд:

  • Playtime, The Bunkr, Нааглихац, Grove, Fire, Disco Ger
  • “La Vie En Rose”, “Waldo” асрууд

Үүнээс гадна хөгжмийн бус хөтөлбөр болох PT+ улам өргөжиж, олон төрлийн хамтын ажиллагаа бий болгох ажээ.

Тасалбар худалдан авах гурван уян хатан төлбөрийн сонголт

  1. Advance тасалбар – 40%-ийн хөнгөлөлттэй шууд худалдан авах
  2. PAY-IN-3 төлбөрийн нөхцөл – GA тасалбарыг 3 хэсэг болгон 60 хоногийн дотор төлөх
  3. SPECIAL OFFER (M Bank харилцагчдад зориулсан) – GA тасалбарыг 240,000₮ (EARLY BIRD үнээр) авах боломж

Бүх тасалбар эзэмшигчдэд майхан барих эрх үнэгүй

Өнгөрсөн жилээс шинэ талбайд зохион байгуулагдаж буй “Playtime Festival” энэ жилээс зөвхөн майхантай кемпингийн бүсээр явагдана.

  • Тасалбар худалдан авсан бүх үзэгчид майхан барих зай талбайг үнэгүй ашиглах эрхтэй
  • Автомашины үнэгүй зогсоол ашиглах боломжтой
  • Camper Van бүс тусдаа зохион байгуулагдах бөгөөд зогсоолын эрх удахгүй худалдаанд гарна

Энэ жилийн наадам тогтвортой ногоон фестиваль болохоор зорьж буй тул үзэгчдийн тав тух, байгаль орчинд ээлтэй орчин бүрдүүлэхийг зорьж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд