Баасан, 6 сар 13, 2025
HomeНийгэмPLAYTIME 2025: Энэ жилийн фестивальд очихоосоо өмнө мэдэх 6 шинэ зүйл

PLAYTIME 2025: Энэ жилийн фестивальд очихоосоо өмнө мэдэх 6 шинэ зүйл

Монголын хамгийн хүлээлттэй хөгжмийн фестиваль — Playtime 2025 ердөө хэдхэн хоногийн дараа эхэлнэ. Энэ жилийн наадам зөвхөн хөгжмийн баяр биш, дэд бүтэц, технологи, үйлчилгээний шинэчлэлүүдээр бүрэн шинэ түвшинд хүрэхийг зорьжээ. Зургаадугаар сарын 10-нд болсон хэвлэлийн хурлаар зохион байгуулагчид энэ жилийн онцлох 6 шинэчлэлийг танилцуулсан байна.

1. Дэлхийн жишигт нийцсэн дуугаралт

Фестивальд оролцогчдод хөгжмийг хамгийн цэвэр, тод, тунгалаг дуугаралтаар хүргэхийн тулд энэ жил Нидерландаас дууны инженер уригдан ажилласан. Тайзуудын дуу чимээ хоорондоо давхцахгүй, орчны дууны бохирдлыг багасгасан олон улсын стандарт системийг суурилуулжээ. Playtime, The Bunkr, Нааглихац, Grove, Fire, Disco Ger, La Vie En Rose, Waldo зэрэг үндсэн 8 тайз дээр энэ шинэ технологийг ашиглана.

2. Тасалбарын шинэ систем ба хурдан нэвтрэх

Олон улсын тасалбар баталгаажуулалтын системийг нэвтрүүлснээр үзэгчид наадмын талбайд хурдан, аюулгүй нэвтрэх боломжтой болсон. Үзэгч бүрийн мэдээлэл бугуйвч дээр шивэгдэж, хуурамч тасалбарын эрсдэл үгүй болжээ.

3. Бүхэлдээ “Cashless” буюу бэлэн мөнгөгүй систем

Энэ жилээс эхлэн бүх худалдан авалт болон үйлчилгээний төлбөрийг NFC технологитой бугуйвчаар гүйцэтгэнэ. Мөнгөө гаргаж, карт хайх шаардлагагүй. Энэ системийг М Банк-тай хамтран хэрэгжүүлж байгаа аж.

4. Дэд бүтэц, зам, цахилгааны шинэчлэл

Наадмын талбайд өргөн хүрээний засвар шинэчлэлт хийгдсэн. Хүн бүрт ээлтэй засмал замууд, тогтвортой цахилгаан хангамж, байгальд ээлтэй шийдлүүдийг тусгасан байна.

5. Уран бүтээлчдийн онцгой lineup

Амьд хөгжмийн тайзнаа:

  • Alcest (Франц, post-metal)
  • Envy (Япон, post-hardcore)
  • Jambinai (Өмнөд Солонгос, post-rock)
  • YHWH Nailgun (АНУ, post-hardcore)
  • Мөн Balming Tiger, Megumi Acorda, Selica Gel, VVAS зэрэг шинэ үеийн туршлагатай уран бүтээлчид

Электро хөгжмийн тайзнаа:

  • Ellen Allien (Берлин техно)
  • Klangkuenstler (үзүүлбэрийн мастер)
  • Jennifer Cardini (Франц хэмнэл)

Энэ жил бүрэн lineup нь ил болсон бөгөөд урьд урьдаас илүү олон улсын цар хүрээтэй болжээ.

6. Майхантай ирсэн үзэгчдэд зориулсан шинэ боломж

Playtime 2025 тасалбар авсан бүх хүн наадмын гаднах зогсоолд үнэгүй машинаа байрлуулж, тасалбарт дагалдсан майхны эрх-ээр үнэгүй майхан барьж амрах боломжтой болжээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд