Баасан, 7 сар 11, 2025
HomeНийгэм“Playtime 2025” арга хэмжээний үеэр мэс зэвсгийн төрлийн олон зүйл хураагджээ

“Playtime 2025” арга хэмжээний үеэр мэс зэвсгийн төрлийн олон зүйл хураагджээ

2025 оны “Playtime” хөгжмийн фестивалийн үеэр олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаагийн байгууллага өндөржүүлсэн хамгаалалтад ажиллаж, металл илрүүлэгч төхөөрөмж ашиглан шалгалт хийсэн байна.

Шалгалтын үр дүнд нийт:

  • 10 ширхэг сүх,
  • 33 ширхэг хайч,
  • 7 ширхэг зодооны зориулалттай хэрэгсэл хураан авсан болохыг албаныхан мэдээлэв.

Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлснээр, ийм төрлийн шалгалтуудыг Үндэсний их баяр наадмын үеэр буюу Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт үргэлжлүүлэн зохион байгуулах юм. Иргэдийг эдгээр арга хэмжээнд оролцохдоо биедээ мэс болон зэвсгийн шинжтэй, бусдад хохирол учруулж болзошгүй зүйл авч явахгүй байхыг дахин анхаарууллаа.

Хэрэв ийм төрлийн зүйл авч явсан нь тогтоогдвол, Зөрчлийн тухай хуулийн 5.1.2 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцохыг цагдаагийн байгууллагаас онцолж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд