Баасан, 10 сар 3, 2025
HomeНийгэмПицца Хат 30 дахь салбараа Амгаланд нээж, хэрэглэгчдэдээ илүү ойртов

Пицца Хат 30 дахь салбараа Амгаланд нээж, хэрэглэгчдэдээ илүү ойртов

Дэлхийн нэр хүндтэй Пицца Хат брэнд Монгол Улсад 2014 онд 40 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Харин өдгөө 800 гаруй ажилтантай, 30 салбартай өргөжин тэлсэн бөгөөд хамгийн сүүлд 2025 оны 9 сарын 19-нд зүүн бүсийн хэрэглэгчдэдээ хүрэх зорилгоор Амгаланд шинэ салбараа албан ёсоор нээлээ.

Пицца Хат нь дэлхий даяар 100 гаруй орон, 18,000 гаруй салбартай бөгөөд Монгол улсад 11 жилийн турш чанартай, стандартын дагуу халуун амтат пиццагаа хүргэлтийн цогц системээр хэрэглэгчдэдээ хүргэж ирсэн нэр хүндтэй брэнд юм. Таван Богд Фүүдс Пицца ХХК-аас Пицца Хат нь франчайз үйлчилгээний жишгийг Монгол улсад анх нэвтрүүлж, дэлхийн чанар, стандартыг үнэн зөв хадгалан ажиллаж байгааг онцолсон билээ.

Шинэ салбарын нээлт гэхэд:

  • Opozit хамтлагийн амьд тоглолт
  • Ub Drums бөмбөрийн мастеруудын үзүүлбэр
  • Үлгэрийн баатарын ертөнц Unicorn Kids-ийг тоглолттой хослуулсан
  • Сонирхолтой асуулт хариултын тэмцээн болсон байх
  • Нээлтийн үеэр ирсэн эхний 300 хэрэглэгчдэд мерч, эрхийн бичиг бэлэглэсэн

Иргэдийг Амгалан дүүргийн Оргил худалдааны төвийн 2 давхарт байрлах Пицца Хат Амгалан салбарт зочлохыг урьж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд