Бямба, 1 сар 10, 2026
HomeСпортПарисын Их Дуулгад Монголын 15 жүдоч хүч үзнэ

Парисын Их Дуулгад Монголын 15 жүдоч хүч үзнэ

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-оос зохион байгуулдаг цуврал тэмцээн энэ жил Парисын Их Дуулгаар эхлэхээр байна. Тус тэмцээн ирэх хоёрдугаар сарын 7-8-нд болох бөгөөд Монгол Улсаас нийт 15 тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгчээ.

Одоогийн байдлаар тэмцээнд 61 улс оролцохоо мэдэгдсэн байна. Зохион байгуулагч Францын баг эрэгтэй 17, эмэгтэй 23 тамирчнаар бүрэлдэхүүнээ бүртгүүлсэн бол БНХАУ 28, БНСУ 26, Бразил 23 тамирчны нэр мэдүүлжээ. Харин Япон зэрэг зарим улсын оролцох тамирчдын тоо одоогоор эцэслэгдээгүй байгаа аж.

Монголын багийн хувьд эрэгтэй 7, эмэгтэй 8 жүдоч Парисын дэвжээнд гарна. Жин тус бүрээр нь танилцуулбал эрэгтэй 60 кг-д Э.Ариунболд, Т.Түмэнжаргал, 66 кг-д Ё.Басхүү, Ө.Жанцандорж, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр нар барилдах юм.

Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Г.Наранцэцэг, Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн, -78 кг-д А.Дуламсүрэн, О.Хүслэн нар өрсөлдөнө.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд