Даваа, 1 сар 19, 2026
HomeНийгэмӨвлийн хүйтэнд автомашин асаах үйлчилгээний ханш ба мэргэжилтнүүдийн зөвлөгөө

Өвлийн хүйтэнд автомашин асаах үйлчилгээний ханш ба мэргэжилтнүүдийн зөвлөгөө

Сүүлийн өдрүүдэд агаарын температур эрс буурсантай холбоотойгоор нийслэл хотод автомашин царцах, хөлдөх асуудал олноор гарч байна. Иргэд цахим сүлжээ болон төрөл бүрийн аппликейшн ашиглан дуудлагаар машин асаах үйлчилгээг эрчимтэй хайх боллоо. Тухайлбал, UBCab аппликейшнээр дамжуулан царцсан тээврийн хэрэгслээ 25 мянган төгрөгөөр асаалгах боломжтой байгаа бол илүү хүнд нөхцөлтэй буюу бүрэн хөлдсөн тохиолдолд үйлчилгээний үнэ мэдэгдэхүйц нэмэгдэж байна.

Хүйтний эрчээс шалтгаалан зах зээл дээр тогтоод буй дуудлагын үйлчилгээний дундаж үнийг танилцуулбал:

  • Царцсан машин асаах (UBCab): 25,000 төгрөг.
  • Хайбрид (Hybrid) автомашиныг халуун пуужингаар асаах: 120,000 төгрөг.
  • Дизель хөдөлгүүртэй автомашиныг халааж асаах: 120,000 – 140,000 төгрөгийн хооронд байна.

Хөдөлгүүр яагаад асахгүй “баяждаг” вэ гэдгийг инженерүүд дараах байдлаар тайлбарлаж байна. Хүйтэнд цилиндр дэх даралт багасаж, шатахуун хангалттай шаталт үүсгэж чадахгүй байснаас свече буюу очлуур норж, асалт явагдах боломжгүй болдог аж. Энэ үед жолооч нар машинаа хүчээр олон удаа асаах гэж оролдох нь аккумуляторыг суулгахаас гадна хөдөлгүүрийн бусад эд ангийг гэмтээх өндөр эрсдэл дагуулдаг юм.

Автомашинаа аюулгүй асаахын тулд хамгийн түрүүнд хөдөлгүүрийг дулаан орчинд оруулах эсвэл зориулалтын төхөөрөмжөөр халааж, дулааны тэнцвэрт байдалд хүргэх нь зүйтэй. Иргэд газаар халаах аргыг түгээмэл хэрэглэдэг ч энэ нь цахилгааны утас хайлуулж, галын аюул учруулах өндөр эрсдэлтэйг мэргэжилтнүүд онцгойлон анхааруулж байна. Мөн очлуурыг олон дахин тайлж, боох нь хөдөлгүүрийн дээд хэсэгт эвдрэл үүсгэдэг тул аль болох мэргэжлийн хүмүүст хандах нь хамгийн найдвартай шийдэл болох юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд