2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтад бүртгүүлэх хугацаа ирэх пүрэв гараг буюу арваннэгдүгээр сарын 14-ний 18:00 цагт хаагдахыг Боловсролын үнэлгээний төв санууллаа. Бүртгэл есдүгээр сарын 29-нөөс эхэлсэн бөгөөд хугацаандаа амжиж бүртгүүлэх шаардлагатай.
Энэ удаагийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-нөөс эхэлж гурван өдрийн турш зохион байгуулагдана. Хуваарийг дараах байдлаар зарласан байна.
Шалгалтын хуваарь
Арванхоёрдугаар сарын 4
- Монгол хэл
- Түүх
- Англи хэл
Арванхоёрдугаар сарын 5
- Хими
- Газарзүй
- Нийгмийн ухаан
Арванхоёрдугаар сарын 6
- Биологи
- Математик
- Орос хэл
Арванхоёрдугаар сарын 7
- Физик
- Монгол хэлний гүнзгийрүүлсэн шалгалт
БҮГ-ын мэдээлснээр, одоо 10, 11, 12 дугаар ангид суралцаж буй сурагчид энэ шалгалтад оролцох боломжгүй. Харин 2025 оны зургаадугаар сар болон түүнээс өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн төгсөгчид хамрагдаж болно.
