Баасан, 10 сар 3, 2025
HomeБоловсрол“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөр энэ жил “Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба өсвөр үе” буюу “WASH AND TEENS” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Тус хөтөлбөрийг УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гэр бүл, хүүхэд хөгжил хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын Холбоо хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийт 21 аймаг, 9 дүүргээс 456 сурагч хамрагдсан бол энэ удаа дахин 126 сурагч элсүүлэхээр болжээ. Хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн 11-12-р ангийн сурагчид хамрагдах боломжтой. Энэ удаагийн сургалт 2025 оны аравдугаар сараас 2026 оны зургадугаар сар хүртэл үргэлжилнэ.

Хөтөлбөрөөс сурагчид юу сурч мэдэх вэ?

  • Парламентын боловсрол болон хүний эрхийн мэдлэг
  • Аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн ойлголт
  • Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаарх мэдлэг
  • Багаар ажиллах ур чадвар
  • Нөлөөллийн ажил хийх дадлага, туршлага

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Сурагчид 2025 оны 10-р сарын 12-ны 23:00 цагаас өмнө дараах холбоосоор орж бүртгүүлнэ: Google Forms бүртгэлийн холбоос.

Бүртгэлийн материалд:

  1. Хувийн мэдээлэл
  2. 2-3 минутын видео бичлэг (сэдэв: сургуулийн орчин дахь ундны ус, ариун цэврийн байгууламжийн стандарт ба хүртээмж)
  3. 500-700 үгтэй эсээ (сэдэв: үе тэнгийн нөлөөлөл ба бидний оролцоо)
  4. Анги удирдсан багшийн батлан даалт (загвар энд)
  5. Нэр дэвшигчийг дэмжсэн 50 сурагчийн гарын үсэг бүхий маягт
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд