Мягмар, 3 сар 17, 2026
HomeШоу бизнесОскарын түүхэнд анх удаа эмэгтэй зураглаач "Шилдэг оператор"-ын шагнал хүртлээ

Оскарын түүхэнд анх удаа эмэгтэй зураглаач “Шилдэг оператор”-ын шагнал хүртлээ

“Нүгэлтнүүд” (Sinners) киноны зураглаачаар ажилласан Отем Дюральд Аркапоу “Шилдэг оператор” төрөлд Оскарын шагнал хүртлээ.

Mongolnews24.com-ийн мэдээлснээр, тэрээр Оскарын наадмын түүхэнд энэхүү шагналыг хүртсэн анхны эмэгтэй болж байгаа бөгөөд уг төрөлд нэр дэвшсэн дөрөв дэх эмэгтэй зураглаач юм.

Энэ нь Дюральдын карьер дахь анхны Оскарын нэр дэвшилт бөгөөд тэрээр ийнхүү анхны номинацаараа ялалт байгууллаа. Тэрээр өмнө нь Жиа Копполагийн “Пало-Альто”, “Мейнстрим”, “Шоугерл” болон “Хар ирвэс: Ваканда үүрд” (Black Panther: Wakanda Forever) зэрэг томоохон бүтээлүүдэд зураглаачаар ажиллаж байсан туршлагатай. Мөн Дюральд нь Рианна, Жанель Моне, Jonas Brothers, Arcade Fire болон Haim зэрэг дэлхийн алдартай уран бүтээлчдийн хөгжмийн видео клипний зургийг авч байжээ.

Найруулагч Райан Куглерын фолк-хоррор (folk-horror) төрлийн “Нүгэлтнүүд” кино нь энэ жилийн наадмын 16 төрөлд нэр дэвшиж, номинацын тоогоор дээд амжилт тогтоосон юм. Уг бүтээл нийт дөрвөн төрөлд буюу “Шилдэг эх зохиол”, “Шилдэг хөгжим”, “Шилдэг оператор” болон “Шилдэг эрэгтэй гол дүр” номинацад Оскарын алтан статуэткаг гардан авлаа.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд