Бямба, 4 сар 19, 2025
HomeЭдийн засагОрон сууцны үнэ жилийн дүнгээр 15 хувиар өсжээ

Орон сууцны үнэ жилийн дүнгээр 15 хувиар өсжээ

Үндэсний статистикийн хороо 2025 оны гуравдугаар сарын орон сууцны үнийн индексийн мэдээллийг нийтэд танилцууллаа. Энэхүү үзүүлэлтээр оршин сууцны үнийн индекс 1.27 нэгж болж, өмнөх оны мөн үеэс 15.0 хувиар, харин өмнөх сараас 1.2 хувиар өссөн байна.

Шинэ орон сууцны үнэ

2025 оны гуравдугаар сарын байдлаар:

  • 1 м² шинэ орон сууцны дундаж үнэ: 4.48 сая төгрөг
  • Хамгийн өндөр үнэ бүхий дүүрэг: Сүхбаатар дүүрэг, 1 м² нь 5.44 сая төгрөг

Жилийн өсөлтийг харьцуулбал:

  • Сүхбаатар дүүрэгт 38.7% буюу 1.52 сая төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр өсөлттэй дүүрэг
  • Хан-Уул дүүрэгт 6.7% буюу 280.9 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага өсөлттэй дүүрэг байв

Хуучин орон сууцны үнэ

Хуучин орон сууцны 1 м² талбайн дундаж үнэ:

  • 4.49 сая төгрөг, хамгийн өндөр нь Сүхбаатар дүүрэгт 5.63 сая төгрөг

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

  • Чингэлтэй дүүрэгт 37.0% буюу 1.49 сая төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр өсөлт
  • Хан-Уул дүүрэгт 16.3% буюу 676.4 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага өсөлттэй дүүрэгт тооцогдож байна

Орон сууцны үнэ ийнхүү тогтмол өсөлттэй байсаар байгаа нь иргэдийн худалдан авах чадварт тодорхой дарамт үзүүлж буйг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд