OpenAI компани ChatGPT ашиглалтын талаарх анхны дэлгэрэнгүй тайлангаа нийтэлж, хэрэглэгчид “ухаалаг” чатботыг ямар зорилгоор хамгийн ихээр ашиглаж байгааг харууллаа.
Жилийн өмнө ChatGPT-д ирдэг хүсэлтүүдийн талаас илүү нь ажлын зорилготой байсан бол өнөөдөр энэ тоо ердөө 27% болж буурчээ. Харин хувийн асуулт, зөвлөгөө авах, өдөр тутмын хэрэгцээнд ашиглах нь эрс нэмэгдсэн байна.
Хэрэглэгчдийн бараг 80% нь дараах гурван төрлийн даалгаварт ChatGPT-ээс тусламж авдаг байна:
- Алхамчилсан гарын авлага, гайд
- Мэдээлэл хайлт
- Текст бичих ба засварлах
Хэрэглэгчдийн бүтэц
- Нийт аудитори: 700 сая идэвхтэй долоо хоногийн хэрэглэгч
- Насны бүлэг: 46% нь 30-аас доош насныхан
- Хүйсийн харьцаа: эмэгтэйчүүд (52%) эрэгтэйчүүдээс илүү
Мөн сонирхолтой нь, харилцаа болон хувийн амьдралтай холбоотой сэдэв 1.9%-ийг эзэлдэг бол 0.4% нь ролев тоглоом, тэр дундаа чатботыг хиймэл оюун “найз бүсгүй” мэтээр хүлээж авах тохиолдлууд байжээ.
Ирээдүйн чиг хандлага
Судлаачдын үзэж байгаагаар ChatGPT-ийн хэрэглээ жил бүр хувьсан өөрчлөгдөж, улам олон янз болж байна. Хэрэглэгчдийн зуршил, хандлага богино хугацаанд эрс өөрчлөгдөж буй нь онцлог.
OpenAI 2022 оны сүүлчээр ChatGPT-ийн анхны хувилбарыг нэвтрүүлсэн бол 2025 оны наймдугаар сард шинэ үеийн ChatGPT 5-г танилцуулсан. Судлаачдын хэлснээр, энэ хувилбар нь “шинжлэх ухааны доктортой ярьж байгаа мэт мэдрэмж” төрүүлдэг.