Пүрэв, 9 сар 11, 2025
HomeШинжлэх ухаан ба технологиOpenAI GPT-4.1 шинэ цуврал хиймэл оюуны загваруудаа танилцууллаа

OpenAI GPT-4.1 шинэ цуврал хиймэл оюуны загваруудаа танилцууллаа

OpenAI компани API хөгжүүлэгчдэд зориулсан шинэ үеийн GPT-4.1 хиймэл оюуны цуврал загваруудаа албан ёсоор танилцууллаа. Энэхүү шинэчлэл нь компанийн хэвлэлийн мэдэгдлээр баталгаажсан бөгөөд одооноос эхлэн GPT-4.1, GPT-4.1 mini, болон GPT-4.1 nano гэсэн гурван хувилбар хөгжүүлэгчдэд нээлттэй болсон байна.

OpenAI мэдэгдэлдээ:

Эдгээр шинэ загварууд нь GPT-4o болон GPT-4o mini загваруудаас бүх үзүүлэлтээрээ давуу, код бичих болон даалгавар биелүүлэх чадварт нэн чухал дэвшил гарсан” гэжээ.

GPT-4.1 нь том хэмжээтэй файлуудыг найдвартай засварлах чадвараараа онцгой бөгөөд өмнөх загваруудаас хамаагүй тогтвортой ажиллагаатай болсон хэмээн онцолжээ.

Мөн OpenAI компани загваруудын үнэ, хурд, хүртээмжийн хувьд ч ахиц гаргасан:

  • GPT-4.1 цувралын загварууд нь GPT-4o-оос 26%-иар хямд
  • GPT-4.1 nano нь OpenAI-ийн хамгийн хямд, хамгийн хурдан загвар болсон

Чатбот ChatGPT нь 2022 оны 11-р сард анх нээлтээ хийснээсээ хойш богино хугацаанд буюу долоо хоног хүрэхгүй хугацаанд 1 сая хэрэглэгчтэй болж, дэлхий нийтийг шуугиулсан билээ. OpenAI компанийг 2015 онд үндэслэхэд оролцсон хүмүүсийн нэг нь Америкийн тэрбумтан Илон Маск байсан ч тэрбээр хожим тус байгууллагатай харилцаагаа тасалсан.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд