Нийслэлд авто замын засвар, үйлчилгээний хүрээнд зарим хэсгийг шөнийн цагаар түр хугацаанд хаахаар болжээ.
Хаагдах замууд ба хугацаа
- Саппорогийн уулзвараас Геологийн лабораторийн уулзвар хүртэлх авто зам
- Зам хаах: 2025 оны 10-р сарын 9-ний 23:00 цаг
- Зам нээх: 2025 оны 10-р сарын 10-ны 06:00 цаг
- Таван шараас Саппорогийн уулзвар хүртэлх баруунаас зүүн чиглэлийн авто зам
- Зам хаах: 2025 оны 10-р сарын 10-ны 23:00 цаг
- Зам нээх: 2025 оны 10-р сарын 11-ний 06:00 цаг
Иргэд, жолооч нар дээрх хугацаанд бусад чиглэлийн замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Замын хөгжлийн газраас анхаарууллаа.