Монголын төрийн үйл хэрэг, шашны сургаал, соёлын өв, урлагийн бүтээлүүдэд асар их хувь нэмэр оруулсан суут хүн, их гэгээрүүлэгч, түүхэн Монгол Улсын алтан ургийн анхны Богд, Өндөр Гэгээн Занабазарын төрсний 390 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Өндөр Гэгээн – Даншиг наадам” өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 25-наас 27-ны өдрүүд хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр хот болон Есөнзүйл суманд болно.


