Мягмар, 9 сар 9, 2025
HomeСоёл УрлагӨндөр Гэгээний 390 жилийн ойд зориулсан Даншиг наадам Арвайхээрт болно

Өндөр Гэгээний 390 жилийн ойд зориулсан Даншиг наадам Арвайхээрт болно

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан Даншиг наадам энэ оны долоодугаар сарын 26–27-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Наадмын хүрээнд 512 бөх хүч үзэх бөгөөд түрүүлсэн бөхөд “Ланд Круйзер 300” автомашин шагнах юм. Барилдаанд оролцох бөхчүүдийн цахим бүртгэлийг долдугаар сарын 24–25-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэхүү наадам нь Өндөр Гэгээний түүхэн гавьяа, оюуны өвийг хүндэтгэх, үндэсний спорт, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор явагдах юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд