Үндэсний статистикийн хороо долоо хоног бүрийн гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн мэдээллийг нийтэлдэг. Энэ долоо хоногийн байдлаар нийт дүнгээр барааны үнэ өмнөх сараас 0.7 хувь, өнгөрсөн долоо хоногоос 0.2 хувиар буурсан дүнтэй гарлаа.
Үнийн өөрчлөлтийн тойм
Зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн бол заримынх нь үнэ буурсан байна.
Өссөн бараа:
- Хоёрдугаар гурил: 1 кг нь 1389 төгрөг болж, 12 төгрөгөөр нэмэгдэв
- Атар талх: 2707 төгрөг болж, 9 төгрөгөөр өсөв
- Хар талх: 2535 төгрөг болж, 8 төгрөгөөр нэмэгдэв
- Үхрийн ястай мах: 20,841 төгрөг болж, 38 төгрөгөөр өсөв
- Сүү: 1 литр нь 3446 төгрөг болж, 46 төгрөгөөр өсөв
- Цөцгийн тос: 9630 төгрөг болж, 98 төгрөгөөр нэмэгдэв
- Өндөг: ширхэг нь 615 төгрөг болж, 8 төгрөгөөр өсөв
- Алим: 1 кг нь 8050 төгрөг болж, 618 төгрөгөөр нэмэгдэв
Буурсан бараа:
- Хонины мах
- Үхрийн цул мах
- Савласан тараг
- Төмс
- Лууван
- Байцай
Эдгээр хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногоос буурсан үзүүлэлттэй гарчээ.