Япон, Хонгконг, АНУ, Канад зэрэг дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиудын төлөөлөгчид Монголд ирж, элсэгчдэд мэдээлэл хүргэх өдөрлөг болох гэж байна.
Энэхүү арга хэмжээнд оролцсоноор сонирхож буй сургуулийнхаа элсэлтийн шаардлага, сургалтын хөтөлбөр, тэтгэлэг, визийн мэдээллийг албан ёсны төлөөлөгчдөөс нь шууд авах боломжтой. Абсолют сургалтын төв энэхүү өдөрлөгийг үнэ төлбөргүй, хүн бүрт нээлттэй байдлаар зохион байгуулж байна.
Оролцох их, дээд сургуулиуд
- The Hong Kong Polytechnic University
- Hong Kong Metropolitan University
- Temple University, Japan campus
- University of Pécs
- Ontario Tech University
- Lakehead University
- University of Arizona
- Nagoya University of Commerce and Business
- Business and Hotel Management School (B.H.M.S)
- City University of Hong Kong
Арга хэмжээний мэдээлэл
- Огноо: 2025 оны 3-р сарын 20, Пүрэв гараг
- Цаг: Өглөө 08:30
- Байршил: Тусгаар тогтнолын ордон, 3-р давхар