Лхагва, 10 сар 8, 2025
HomeНийгэмОйрын тав хоногт ихэнх нутгаар дулаан, 12-13-нд цас орж сэрүүснэ

Ойрын тав хоногт ихэнх нутгаар дулаан, 12-13-нд цас орж сэрүүснэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх тав хоногийн (10-р сарын 9–13) цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. 10-р сарын 9–11-ний өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байх төлөвтэй байна. Харин 12–13-нд баруун болон төвийн нутгаар цас, нойтон цас орж, сэрүүсэхийг анхаарууллаа.

Хур тунадасны төлөв:

  • 10-р сарын 10-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно.
  • 10-р сарын 11-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Сэлэнгэ голын хөндийгөөр хур тунадас орно.
  • 10-р сарын 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 10-р сарын 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орно.

Салхи:
Ихэнх нутгаар секундэд 6–11 метрийн хурдтай байх бөгөөд 11–13-нд зарим газраар секундэд 14–16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Агаарын температур:

  • Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг–Байдраг голын эх, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө -13…-18°C, өдөртөө 0…+5°C.
  • Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг–Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлжийн хөндийгөөр шөнөдөө -7…-12°C, өдөртөө +3…+8°C.
  • Говийн өмнөд хэсэг, Дорнод–Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2…+7°C, өдөртөө +14…+19°C.
  • Бусад нутгаар шөнөдөө -1…-6°C, өдөртөө +8…+13°C байна.
    12, 13-нд нутгийн хойд хэсгээр цаг агаар сэрүүснэ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд