Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр ойрын өдрүүдэд Монгол орны ихэнх нутгаар цаг агаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх төлөвтэй байна. Иймд иргэдийг ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Өнөөдрийн (2025.04.08) цаг агаарын төлөв:
- Ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна.
- Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй.
- Өдөртөө баруун болон говийн аймгуудын баруун хэсгээр бороо, нойтон цас орно.
- Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Агаарын температур:
Шөнөдөө:
- -5…-10°C: Увс нуур, Дархадын хотгор, Монгол-Алтай, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж, Хэрлэн голын хөндий.
- 0…-5°C: Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал.
- +4…+9°C: Алтайн өвөр говь, говийн бүсийн өмнөд хэсэг.
- 0…+5°C: Бусад нутгаар.
Өдөртөө:
- +2…+7°C: Увс нуур, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар.
- +15…+20°C: Алтайн өвөр говь, говийн өмнөд хэсэг.
- +12…+17°C: Говийн хойд хэсэг, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар.
- +8…+13°C: Бусад нутгаар.
Улаанбаатар хотод:
- Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ.
- Хур тунадас орохгүй.
- Салхи хойноос секундэд 5-10 метр.
- Шөнөдөө: Яармаг–Сонгинын орчмоор -6…-8°C, бусад хэсгээр -2…-4°C хүйтэн.
- Өдөртөө: +12…+14°C дулаан байна.