АНУ, Израиль болон Ираны хооронд үүсээд буй зэвсэгт мөргөлдөөний улмаас амь үрэгдсэн болон шархадсан хүмүүсийн нэгдсэн тоо 4 дүгээр сарын 7-ны байдлаар тодорхой боллоо.
“Al Jazeera” агентлагийн мэдээлснээр, бүс нутгийн хэмжээнд хамгийн их хохирол Иранд бүртгэгджээ. Тус улсад 2,076 хүн амь үрэгдэж, 26,500 хүн шархадсан байна. Харин Израильд Ираны цохилтын улмаас 26 хүн амь насаа алдаж, 7,183 хүн шархаджээ.
Ливан улсад болсон халдлагуудын улмаас 1,497 хүн амиа алдаж, 4,639 хүн гэмтэл авсан байна. Мөн Ираны дайралтын улмаас АНУ-ын зэвсэгт хүчний 13 албан хаагч амь үрэгдэж, 200 хүн шархаджээ.
Мөргөлдөөнд өртсөн бусад орнуудын тухайд, Иракт 109 хүн амь үрэгдэж, хэдэн арван хүн бэртэж гэмтсэн байна. Арабын Нэгдсэн Эмират Улсад мөргөлдөөн эхэлснээс хойш 4 дүгээр сарын 7-ныг хүртэлх хугацаанд 12 хүн амиа алдаж, 221 хүн шархадсан гэж тэмдэглэгджээ.

