2025 оны аравдугаар сарын 22-нд Монгол Улсын Аж үйлдвэрийн болон ашигт малтмалын сайд Гонгорын Дамдинням ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Евсиков-той уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр сайд Дамдинням ОХУ-аас шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах хүсэлт гаргасан. Энэ нь дотоодын хиймэл хомсдолыг арилгах, зах зээлийг тогтворжуулах зорилготой алхам юм.
Элчин сайд Алексей Евсиковын хэлснээр, сүүлийн үед цахим орчинд “ОХУ шатахуун нийлүүлэлтээ бууруулсан” гэх ташаа мэдээлэл түгсэн байна. Тэрээр ийм ойлголт буруу гэдгийг онцолж, Монгол Улсад шатахуун тээвэрлэлтийн ямар нэгэн саатал байхгүй, нийлүүлэлт хэвийн, тасралтгүй үргэлжилж байна гэж мэдэгджээ.
Гэрээний үр дүн
Уулзалтын үр дүнд хоёр тал ОХУ-аас Монгол Улс руу шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцов гэж Монгол Улсын Аж үйлдвэрийн болон ашигт малтмалын яам мэдээллээ.
