Лхагва, 9 сар 10, 2025
HomeНийгэм“Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган зам шинээр барина

“Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган зам шинээр барина

Нийслэлд авто замын түгжрэлийг бууруулж, иргэдийн хөдөлгөөнийг саадгүй болгох зорилгоор орон сууцны хорооллын дунд холбоос зам шинээр байгуулах ажлыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг, “Өгөөмөр” техникийн захын зүүн хойд хэсэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох байгууллагын төлөөлөл ажиллав.

Тус газарт 21 нэгж талбарыг чөлөөлөх шаардлагатай бөгөөд газар эзэмшигч, өмчлөгч иргэдтэй зөвшилцөх ажлыг эхлүүлээд байна. Хотын удирдлагын зүгээс авто болон явган хүний замыг шинээр байгуулж, хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг аюулгүй зорчих нөхцөлөөр хангахыг зорьж байгаа юм.

Өмнө нь, 2024 онд “Нарантуул” захын хойд хэсэгт авто зам өргөтгөснөөр тухайн хэсгийн замын хөдөлгөөнийг нэг чигт оруулж, явган хүний аюулгүй байдлыг хангах, зам талбайг автомашины зогсоолоос чөлөөлөх зэрэг асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Энэ жишгээр “Өгөөмөр” зах орчмын хөдөлгөөнийг ч мөн ижил зарчмаар зохицуулах аж.

Цаашид нийслэлийн Замын хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба болон Геодезийн инженерүүд хамтран хэмжилт хийж, газар чөлөөлөлт, зам барилгын ажлыг хүйтний улирал эхлэхээс өмнө гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Мөн Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” хотхоны урд хэсгийн хуучирсан авто замыг шинэчлэн асфальтаар хучих ажлыг нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад үүрэг болгосон байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд