Даваа, 2 сар 23, 2026
HomeЭрүүл мэндӨглөөний цайны үеэр гаргадаг түгээмэл алдаа

Өглөөний цайны үеэр гаргадаг түгээмэл алдаа

Хоол зүйч Ванесса Леон “Hola” хэвлэлд өгсөн ярилцлагадаа хүмүүсийн өглөөний цайндаа гаргадаг түгээмэл алдаа болон түүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаар тайлбарлалаа.

Ихэнх хүмүүс өглөөний цайндаа шинэхэн шахсан жүржийн шүүс, бүхэл үрийн талх болон жимс хэрэглэхийг эрүүл мэндэд тустай гэж андуурдаг. Гэвч ийм төрлийн өглөөний цай нь цусан дахь глюкозын хэмжээг огцом өсгөж, ердөө хоёр цагийн дараа дахин өлсөх мэдрэмж төрүүлдэг болохыг хоол зүйч анхааруулсан байна.

Хоол идэх зөв дараалал:

  • Уураг болон эслэгээр эхлэх: Өдрийг нүүрс ус эсвэл чихэрлэг зүйлээр бус, харин өндөг, утсан мах, бяслаг зэрэг уургаар баялаг хүнсээр эхлүүлэх хэрэгтэй.
  • Хослуулах: Уураглаг хүнсийг эслэгтэй хамт хэрэглэх нь зүйтэй.
  • Амттан болон жимс: Зөвхөн уураг, эслэгийн дараа жимс болон чихэрлэг зүйлсийг идэж болно.

Ингэж дарааллаар нь идсэнээр жимсэнд агуулагдах сахар цусанд илүү удаан шингэж, цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгахад тусалдаг байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд